Өнөөдөр “Салхи” хамтлагийн тоглолт болно
Мянга мянган залуусын зүрх сэтгэлийн дууч болж, олон арван хайрын тухай дуунуудыг хит болгон амилуулсан “Салхи” хамтлагийн залуус хэсэг хугацаанд нам гүмхэн байсан ч дахин тэсрэлт хийж, өөрсдийн үнэн ч сонсогчдодоо гэнэтийн бэлэг барьж “Гэгээн хайр”-ын баярыг фенүүдтэйгээ хамтдаа тэмдэглэж өнгөрүүлэ
Мэдээллийн алба

Мянга мянган залуусын зүрх сэтгэлийн дууч болж, олон арван хайрын тухай дуунуудыг хит болгон амилуулсан “Салхи” хамтлагийн залуус хэсэг хугацаанд нам гүмхэн байсан ч дахин тэсрэлт хийж, өөрсдийн үнэн ч сонсогчдодоо гэнэтийн бэлэг барьж “Гэгээн хайр”-ын баярыг фенүүдтэйгээ хамтдаа тэмдэглэж өнгөрүүлэхээр болсон билээ. Тэд тэртээх 1998 оноос хойш туурвисан гайхалтай уран бүтээлүүдээсээ бүрдсэн “Эрхэмсэг хөг”, “1998” хэмээх хос цомгуудаа өлгийдөн авсан бөгөөд цомгийн нээлт болгож 14,15-нд “STRINGS LIVE MUSIC CLUB”-д 19:00 цагаас тоглолтоо хийх юм.
Залуусын зүрх сэтгэлд хоногшин үлдсэн хайрын тухай гайхалтай дуунуудаа 100 хувь амьдаар дуулж, хосуудтай хамтдаа дуулж, бүжиглэж өнгөрүүлэх тус тоглолтоо мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахаар хэдийнэ бэлтгэл ажилдаа оржээ. Ийнхүү 15-н жилийн ойгоо угтан тоглож буй тус тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд эхний өдөрийн тасалбар хэдийнэ дууссан байна. Ийнхүү тоглолтын талаархи мэдээллийг 91995504 98987227 дугаарын утсаар лавлаарай.





















