Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдөр “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн” болно

Нийслэлийн 375 жилийн ойг угтаж “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн”-ийг Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн” болно
Өнөөдөр “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн” болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн 375 жилийн ойг угтаж “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн”-ийг Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна. Уг үйл ажиллагааг Үндэсний их баяр наадмыг угтсан томоохон арга хэмжээ болгож өнөөдөр 21:00 цагаас “Best of Classic:Оpen air” цогц хөтөлбөрөөр УДБЭТ-ын уран бүтээлчид үзэгч түмэндээ толилуулах юм.

“Best of Classic:Оpen air” цогц хөтөлбөр нь дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлийн дээжсээс сонгон бэлтгэсэн, өвөрмөц тайз, онцгой хөтөлбөр бүхий тоглолт аж. Уг үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, “Саунд оф Монголиа” ХХК нар ажиллаж байгаа юм.

Тус тоглолт нь гадаа талбайд хийж буй бүрэн хэмжээний томоохон анхны бүтээл болж байгаа бөгөөд сонгодог урлагийг үзэгчиддээ улам ойртуулах, дэлхийн хэмжээний шилдэг бүтээлүүдийг үзэгчдийнхээ хүртээл болгох зорилготойажээ.

Хуваалцах