Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдөр стандарт төрлөөр өрсөлдөж байна

МҮЭСТО-д болж буй өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх пүрэв гарагт өндөрлөнө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр стандарт төрлөөр өрсөлдөж байна
Өнөөдөр стандарт төрлөөр өрсөлдөж байна. Зураг: МҮОНРТ

МҮЭСТО-д болж буй өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх пүрэв гарагт өндөрлөнө. Стандарт төрлийн тэмцээн өнөөдөр долоодугаар өргийн тоглолтоор үргэлжилж байна.

Энэхүү тэмцээнд 18 улсын 470 гаруй өсвөрийн шилдэг шатарчин найм, арав, 12, 14, 16, 18 хүртэлх насны ангилалд өрсөлдөж байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд түргэн болон түргэвчилсэн төрлийн тэмцээн болж, аваргууд тодорсон. Эдгээр төрлүүдэд Монголын баг тамирчид өндөр амжилтыг үзүүлж, 36 медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Энэтхэг 18, Вьетнам 14, Узбекистан зургаан медаль хүртсэн.

Хуваалцах