Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдөр тэврэлтийн өдөр

Өнөөдөр буюу энэ сарын 21-нд Олон улсын тэврэлтийн өдөр (International Hug Day) тохиож байна. Энэ өдрийн анх АНУ-д (National Hugging Day) гэж нэрлэн тэмдэглэж иржээ. Тэврэлтээр сэтгэлийн дулаарлаа мэдэрдэг гэх бөгөөд таныг тэврэх гэсэн хүмүүс аюулгүй байдал, тав тух, хайр сэтгэлийн мэдрэмжийг хүсч б

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр тэврэлтийн өдөр
Өнөөдөр тэврэлтийн өдөр. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу энэ сарын 21-нд Олон улсын тэврэлтийн өдөр (International Hug Day) тохиож байна. Энэ өдрийг анх АНУ-д (National Hugging Day) гэж нэрлэн тэмдэглэж иржээ. Тэврэлтээр сэтгэлийн дулаарлаа мэдэрдэг гэх бөгөөд таныг тэврэх гэсэн хүмүүс аюулгүй байдал, тав тух, хайр сэтгэлийн мэдрэмжийг хүсч байна гэж сэтгэл зүйчид ярьдаг аж.

Бид нэгнээ тэвэрснээр чи бол ганцаараа биш, би чамайг хамгаалах болно гэсэн чин халуун сэтгэлийг нөгөө хүндээ илэрхийлэхийг хүсдэг. Хүүхдийг тэврэхгүй, биед нь хүрэлгүй хөндий өсгөснөөс тэр хайр энхрийллийн сэтгэл хөдлөлийн мэдрэмж муутай, амьдралд зохицох чадвар сул, эрүүл мэндийн хувьд асуудалтай байх нь элбэг байдаг аж. Биднийг тэврэлдэх үед бие организмд маань аз жаргал, сэтгэл ханамжийн даавар болох эндорфин, амар амгалангийн даавар-окситоцин ялгарч байдаг юм байна.

Түлхүүр үг:тэврэлт
Хуваалцах