Өнөөдөр уулын алхалтын клубууд өрсөлдөнө
Өнөөдөр уулын алхалтын клубуудын дунд уулын эрчимт алхалтын багийн тэмцээн болно. Тэмцээнийг “Хайрхан аялагч клуб” хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа
Мэдээллийн алба

Өнөөдөр уулын алхалтын клубуудын дунд уулын эрчимт алхалтын багийн тэмцээн болно. Тэмцээнийг “Хайрхан аялагч клуб” хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийнуулын алхалтыг “Манзушир-Зайсан” гэсэн маршрутаар явуулах юм. Аяллын маршрут нийт 17.5 км үргэлжлэх бөгөөд шилдэг баг тамирчдыг шалгаруулна.
Монгол улсад дотоодын аялал жуулчлал болон уулынаяллыгхөгжүүлэх, клубуудын хооронд туршлага судлуулах,нөхөрсөг харилцаа үүсгэх, залуучуудын эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Хайрхан аялагч клуб”-ыг дэмжиж ажиллаж байна.


















