Өнөөдөр зууны манлай, поп дуучин Б.Сарантуяагийн төрсөн өдөр
Монголын эстрад урлагийн тайзнаа 20 гаруй жил уянгалаг сайхан хоолойгоороо үзэгч түмнийг баясгаж яваа поп Дива зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Мэдээллийн алба

Монголын эстрад урлагийн тайзнаа 20 гаруй жил уянгалаг сайхан хоолойгоороо үзэгч түмнийг баясгаж яваа поп Дива зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр энэ жил 45 нас хүрч байгаа юм. Жил бүр өөрийн төрсөн өдрөө үзэгч түмэнтэйгээ дуу хууртай инээд баясалтай тэмдэглэдэг дуучин маань энэ жил ч мөн адил үзэгч фэнүүдтэйгээ өөрийн төрсөн өдрийн баярыг хуваалцах гэж байна. Түүний найм дахь удаагийн төрсөн өдрийн тоглолт болох “Сэхүүн салхи” нь өнөө орой 19 цагт Монгол бөхийн өргөөнд тоглогдох юм. Олон жил үзэгч түмнийг гайхалтай дуугаараа баясгаж яваа дуучин эмэгтэйдээ төрсөн өдрийн гал халуун мэндийг дэвшүүлье.
![c3b5bc99ef4dd2d2original3340749482015-04-08-11-15[www.urlag.mn]](http://www.ugluu.mn/wp-content/uploads/2015/04/c3b5bc99ef4dd2d2original3340749482015-04-08-11-15www.urlag_.mn_1-428x600.jpg)

![Snapshot_2013-01-02_1727502217208742013-01-03-01-27[www.urlag.mn]_500x500](http://www.ugluu.mn/wp-content/uploads/2015/04/Snapshot_2013-01-02_1727502217208742013-01-03-01-27www.urlag_.mn_500x500.png)


















