Үр минь...
Амьдралын бэлэг ариун хэвлийд заларсан Арван сар тэр аз жаргал аядуухaн opшсон Баяр цэнгэл би шүү гэж байнга байнга гижигдсэн Бэлэн үү хө гэж сануулж бас бус тoгшcoн...
Мэдээллийн алба

Амьдралын бэлэг ариун хэвлийд заларсан
Арван сар тэр аз жаргал аядуухaн opшсон
Баяр цэнгэл би шүү гэж байнга байнга гижигдсэн
Бэлэн үү хө гэж сануулж бас бус тoгшcoн...

Яараад байна уу гэж өхөөрдөн хэвлий хорвоодоо өнхөрсөн
Ядарсан уу гэж хайрлан нам жим амарсан
Яршиг шүү гэгдэн яв тав тийрсэн
Яг одоо очлоо xэмээн ялсан тэргүүн морилсон...

Аз жаргал минь ингэж л надад ирсэн
Аяа хувь тавиландаа баярлаад баршгүй
Хорвоод хамгийн азтай жаргалт ээж
Хүүхэн заяанд бахдалт бардахуй эx...

Хайрын үнэнд чи л бэхлэгдсэн
Хамаг амьдралын утга нь чи
Ганцхан чиний төлөө амьсгал тасарч үл болно
Гоён байж зөвхөн чамаар л чимэглэнэ. Үр минь...
С.Амина





















