Үр минь
Хэвлийн минь алтан хөндийд Наран, саран адил төөнөдөг Хүслийн минь амин хэлхээнд Нандин учирлын лугшилт цохилдог Ханийн минь хайрын бал Хайрын минь үрийн заяа
Мэдээллийн алба

Хэвлийн минь алтан хөндийд
Наран, саран адил төөнөдөг
Хүслийн минь амин хэлхээнд
Нандин учирлын лугшилт цохилдог
Ханийн минь хайрын бал
Хайрын минь үрийн заяа

Дэлгэрэх жаргалын оч бадраасан
Дэлбээнд минь соёолох миний Үр ээ
Бүсгүйн ихэмсэг төрхийг минь
Бүүвэйн эгшгээр уянгалуулах
Бүлээн шөнийн жаргал минь
Бүүдгэр орчлонгийн чимэг Үр минь ээ

Тогтуун намуун аашийг минь
Тогтоож үл гэгэлзүүлдэг
Торомгор аньсган нүдэнд минь
Тодрон томорч хэвлийд минь бойждог үр минь
Есөн сар чамайгаа дотоод ертөнцөөрөө мэдэрдэг
Ерөөл буян тэгшрэхээр
Бумбан цагаан хөхнөөс минь
Бүлээн рашаан эвэлдэг ээ Үр минь ээ.
Б.Бумдарь


















