Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үр шилжүүлэн суулгах аргаар мэндэлсэн бүсгүй "Дэлхийн мисс" болжээ

"Дэлхийн мисс-2014" тэмцээний ялагч Өмнөд Африкийн мисс Ролене Страусс үр шилжүүлэн суулгах /IVF/ аргаар 1992 оны тавдугаар сарын 22-нд мэндэлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үр шилжүүлэн суулгах аргаар мэндэлсэн бүсгүй "Дэлхийн мисс" болжээ
Үр шилжүүлэн суулгах аргаар мэндэлсэн бүсгүй "Дэлхийн мисс" болжээ. Зураг: МҮОНРТ

"Дэлхийн мисс-2014" тэмцээний ялагч Өмнөд Африкийн мисс Ролене Страусс үр шилжүүлэн суулгах /IVF/ аргаар 1992 оны тавдугаар сарын 22-нд мэндэлжээ.

Мөн "Английн мисс-2012" тэмцээний үндэсний ялагч Шарлотте Холмес 1988 онд төрсөн бөгөөд тэр бас үр шилжүүлэн суулгах аргаар Лондон хотод эхээс мэндэлжээ. Тэрбээр "Дэлхийн мисс" тэмцээний 2012 оны шалгаруулалтад Англи улсыг төлөөлөн оролцохдоо үр шилжүүлэн суулгах аргаар төрсөн анхны дэлхийн мисс болохыг зорьсон ч, шилдэг 10-т шалгарч мөрөөдлөө биелүүлж чадаагүй юм. Английн миссийн төрсөн дүү мөн үр шилжүүлэн суулгах аргаар мэндэлсэн бөгөөд түүний ээж өөрөөрөө жирэмслэх боломжгүй тул 35 настайдаа үр шилжүүлэн суулгах хөтөлбөрт хамрагджээ. Ингээд азтай эмэгтэй хоёр ч охинтой болсон байна.

Хуваалцах