Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Уран бүтээлч Г.Мөнхболор Парист болох хөтөлбөрт хамрагдах эрхээр шагнуулжээ

Монголоос томилогдсон шүүгчид шилдэг гурван уран бүтээлчийн нэрийг гаргаж, Франц руу явуулсан ба тэндээс шүүгчид уран бүтээлч Г.Мөнхболорыг I байранд, Э.Жанцанхоролыг II байранд, Э.Есүнгэг III байранд шалгаруулжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уран бүтээлч Г.Мөнхболор Парист болох хөтөлбөрт хамрагдах эрхээр шагнуулжээ
Уран бүтээлч Г.Мөнхболор Парист болох хөтөлбөрт хамрагдах эрхээр шагнуулжээ. Зураг: МҮОНРТ

Уран бүтээлч Г.Мөнхболор Alliance Монгол-Францын төвөөс зохион байгуулсан уралдаанд түрүүлж, Парис хотод зохион байгуулах "Artist in residence" хөтөлбөрт хамрагдах эрхээр шагнуулжээ.

Франц хэлтнүүдийн баярын хүрээнд Монгол-Францын төвөөс санаачлан, Blue Moon Art Gallery-тэй хамтран анх удаа зохион байгуулсан уран бүтээлийн уралдаанд нийт 38 уран бүтээлч оролцсон юм. Шилдэг бүтээлүүдээр энэ сарын 14-21-нд “Блью Мүүн” арт галерейд үзэсгэлэн гаргасан байна.

Монголоос томилогдсон шүүгчид шилдэг гурван уран бүтээлчийн нэрийг гаргаж, Франц руу явуулсан ба тэндээс шүүгчид уран бүтээлч Г.Мөнхболорыг I байранд, Э.Жанцанхоролыг II байранд, Э.Есүнгэг III байранд шалгаруулжээ.

Тэргүүн шагналт Г.Мөнхболор ирэх наймдугаар сард "Artist in residence" хөтөлбөрт нэг сарын турш хамрагдах эрхээр шагнууллаа.

Сонирхуулахад, энэ уралдааныг жил бүрийн гуравдугаар сард уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.

Хуваалцах