Уран бүтээлчид киноныхоо орлогыг сэтгүүлч Б.Эрдэнэцогтод хандивлана
Тус киног Норовын Соёлбат хэмээх залуу найруулсан бөгөөд орчин үеийн залуусын хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдрахыг сэтгэлзүйн мелодрамаар харуулахыг зорьсон аж.
Мэдээллийн алба

Монголын кино урлагт "Би хайртай хүнтэй" гэсэн шинэ кино нээлтээ хийх гэж байна. Энэ сарын 20 нд Соёмбо кино театрын дэлгэцнээ тавигдах тус киноны уран бүтээлчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж элэгний өвчнөөр Энэтхэг улсыг зориод байгаа сэтгүүлч Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд киноныхоо орлогын тодорхой хувийг хандивлахаа мэдэгдсэн юм.
Тус киног Норовын Соёлбат хэмээх залуу найруулсан бөгөөд орчин үеийн залуусын хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдрахыг сэтгэлзүйн мелодрамаар харуулахыг зорьсон аж.


















