Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Уран гулгалтын ДАШТ эхэллээ

Япон улсын Сайтама хотноо уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уран гулгалтын ДАШТ эхэллээ
Уран гулгалтын ДАШТ эхэллээ. Зураг: МҮОНРТ

Япон улсын Сайтама хотноо уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.

Тэмцээн уламжлал ёсоороо эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын болон бүжгийн хосын төрөлд аваргуудыг тодруулах юм. Хуваарийн дагуу өнөөдөр хосын богино, маргааш чөлөөт үзүүлбэрт болж, медальтнууд тодорно.

Мөн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр өнөөдөр болох бөгөөд чөлөөт үзүүлбэр баасан гарагт болсноор дэлхийн аваргын медальтнууд тодрох юм.

Эмэгтэйчүүдийн богино үзүүлбэр маргааш эхлэх бол чөлөөт үзүүлбэр бямба гарагт /03.29/ болсноор медальтнууд тодорно.

Түлхүүр үг:Уран гулгалтын ДАШТ эхэллээ
Хуваалцах