Уран гулгалтын дэлхийн аваргын ганцаарчилсан төрөлд испани тамирчин түрүүлэв
2016 оны Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Испанийн тамирчин Дэлхийн аварга, дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Европын дөрвөн удаагийн аварга Хавьер Фернандез Лопез түрүүлсэн бол
Мэдээллийн алба

2016 оны Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Испанийн тамирчин Дэлхийн аварга, дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Европын дөрвөн удаагийн аварга Хавьер Фернандез Лопез түрүүллээ.

Харин II байрт Японы тамирчин 2014 оны Сочигийн олимпийн аварга, дэлхийн аваргын мөнгө хүрэл медальт Юузуру Ханю, III байрт БНХАУ-ын тамирчин Бояанг Жин орсноор дэлхийн аваргаас медаль авсан анхны хятад тамирчин болсон байна.


















