Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Уран хатгамлын үзэсгэлэн дэлгэгдэнэ

Солонгосын үндэсний урлаг бөгөөд БНАСАУ-ын Уран хатгамлын төв нь мянга гаруй уран бүтээлчтэй юм. Тус төвийн хамтгамалч ЧЭ ЖОН СҮН энэхүү үзэсгэлэндээ монгол аж ахуй, түүх, байгаль, амьтны сэдэвт 20 орчим бүтээлээ дэлгэх гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уран хатгамлын үзэсгэлэн дэлгэгдэнэ
Уран хатгамлын үзэсгэлэн дэлгэгдэнэ. Зураг: МҮОНРТ

БНАСАУ-ын Уран хатгамалч ЧЭ ЖОН СҮН-ний уран бүтээлийн бие даасан хатгамлын үзэсгэлэн "Blue Moon" арт галерейн үзэсгэлэнгийн танхимд ирэх сарын 1-5-ны хооронд дэлгэгдэнэ. БНАСАУ-ын Уран хатгамлын төвийн хатгамалчдын урласан хальтхан харахад гэрэл зураг шиг, лавлаад харвал уран зураг шиг, яг ойртоод үзвэл гайхалтай нарийн, чимхлүүр ажиллагаа бүхий уран хатгамлын бүтээлүүдээр нь монголчууд хэдэн жилийн өмнөөс мэддэг болсон билээ.

Хуваалцах