Уран хөдөлгөөнт гимнастикийн АШТ-ийг Жаргалант сумын баг тэргүүллээ
Төв аймгийн нутгийн удирдлагын байгууллагаас бүх насны иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлын улмаас үүсдэг аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү тэмцээн юм.
Мэдээллийн алба

Төв аймгийн хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн бие бялдарыг чийрэгжүүлэх, гоо зүйн боловсрол олгох, гимнастикийн спортоор дамжуулан хөдөлгөөний эвсэл, тэсвэр хатуужил суулгах, багаар ажиллах чадварт сургах зорилготой аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Жаргалант сумын баг тэргүүллээ.
Уг тэмцээн нь 2003 оноос зохион байгуулж эхэлснээс хойш эдүгээ 16 дахь жилтэйгээ золгож байна.
Төв аймгийн нутгийн удирдлагын байгууллагаас бүх насны иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлын улмаас үүсдэг аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү тэмцээн юм.
Тэмцээнд нийт 20 сумын 27 багийн 320 гаруй хүүхэд оролцсоноос дэд байрт мөн Жаргалант сумын “Өгөөмөр цэцэрлэг”-ийн баг, гутгаар байрт Баянцогт сумын баг шалгарав.


















