Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Уран сайхны гимнастикийн ДАШТ-д Х.Ундрам, Ц.Саруул нар оролцож байна

Тэд өчигдөр цагаригтай дасгал үзүүлж, тэмцээнээ эхлүүлсэн бөгөөд тэмцээн энэ сарын 22-нд өндөрлөнө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уран сайхны гимнастикийн ДАШТ-д Х.Ундрам, Ц.Саруул нар оролцож байна
Уран сайхны гимнастикийн ДАШТ-д Х.Ундрам, Ц.Саруул нар оролцож байна. Зураг: МҮОНРТ

Уран сайхны гимнастикийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Азербайжан Улсын нийслэл Баку хотноо эхэлж байна. Уг тэмцээнд 60 орны 150 гаруй баг тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээнд Монгол Улс анх удаа насанд хүрэгчдийн ангиллын ганцаарчилсан төрөлд оролцож буй. Багийн бүрэлдэхүүнд ахлагчаар Б.Цогтбаяр, шүүгчээр олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэзаяа, дасгалжуулагчаар спортын мастер М.Булган, Ц.Тунгалаг нар болон ганцаарчилсан төрөлд Х.Ундрам, Ц.Саруул нар орж байна.

Тэд өчигдөр цагаригтай дасгал үзүүлж, тэмцээнээ эхлүүлсэн бөгөөд тэмцээн энэ сарын 22-нд өндөрлөнө.

Хуваалцах