Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Уран зураач Ж.Анунаран Эрхүү хотод үзэсгэлэнгээ гаргана

Уг үзэсгэлэнд 15 бүтээл тавигдах юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уран зураач Ж.Анунаран Эрхүү хотод үзэсгэлэнгээ гаргана
Уран зураач Ж.Анунаран Эрхүү хотод үзэсгэлэнгээ гаргана. Зураг: МҮОНРТ

Уран зураач Ж.Анунарангийн “The love” үзэсгэлэн ОХУ-ын Эрхүү хотын “Виктор Бронштейн”-ы галерейд энэ сарын 31-нээс ирэх гуравдугаар сарын 15 хүртэл гарах гэнэ.

Тус галерейн танилцуулгад “Улаанбаатарын залуу зураач Ж.Анунаран урлаг судлалын доктор, Монгол, БНСУ, Япон, Швед, Бельгид үзэсгэлэнгээ гаргаж байсан. Тэрбээр янз бүрийн техник, материал хослуулан туурвидаг өөрийн гэсэн стильтэй уран бүтээлч. Тосон, будгаас гадна даавуу, торго, нүүрс хүртэл ашигладаг. “The love” үзэсгэлэн байгаль, дэлхийн мөн чанар, гэр бүл, найз нөхөд, хүүхэд, амьтны тухай өгүүлнэ” гэж бичжээ.

Уг үзэсгэлэнд 15 бүтээл тавигдах юм байна.

Хуваалцах