Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ураныг эрчимтэй ашиглахад анхаарна

Монгол улс хөгжихийн тулд биш хүн амаа найдвартай цахилгаан эрчим хүчээр хангахын тулд атомын цахилгаан станц барих хэрэгтэй гэжЦөмийн энергийн газрын хэвлэлийн төлөөлөгч н.Жаргалсайхан үзэж байна. Та бүхэндээ түүнтэй ярилцсан яригаа хүргэе.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ураныг эрчимтэй ашиглахад анхаарна
Ураныг эрчимтэй ашиглахад анхаарна. Зураг: МҮОНРТ

Монгол улс хөгжихийн тулд биш хүн амаа найдвартай цахилгаан эрчим хүчээр хангахын тулд атомын цахилгаан станц барих хэрэгтэй гэж Цөмийн энергийн газрын хэвлэлийн төлөөлөгч н.Жаргалсайхан үзэж байна. Та бүхэндээ түүнтэй ярилцсан яригаа хүргэе.

Манай улс дулааны цахилгаан станцаар эрчим хүчээ хангаж байгаа. Үлдсэн хэсгийг нь сэргээгдэх эрчим хүчээр гаргаж байгаа. НҮБ-аас 2012 огд гаргасан тогтоолоор 2050 онд гэхэнд дизель цахилгаан станц буюу дулааны цахилгаан станцыг зогсооно гэсэн заалт байдаг. Манайд баригдах гэж байгаа тав дугаар цахилгаан станц НҮБ-ын бодлогын эсрэг явж байна. Ер нь сүүлийн 50 жилд дэлхийн хүн ам 2,5 хувиар өсч нэг хүнд ноогдох эрчим хүчний хэрэглээ тав дахин өсөхөөр нийт эрчим хүчний хэрэглээ 12 дахин өснө. Хэрэв атомын цахилгаан станцтай болчихвол нэг сая кг нүүрсээр гаргах эрчим хүчийг нэг кг ураанаар гаргана. Энэ бол их хэмнэлт гэж тэрээр тайлбарлалаа.

2013 онд манай улс зөвхөн дотоодын хэрэгцээндээ есөн сая тонн нүүрс хэрэглэсэн бол энэ тоо таван жилийн дараа 20 сая тонн болж нэмэгдэх тооцоо байгаа аж.

Тэрээр өнөөдөр хийсэн мэдээллээ Цөмийн энергийн газрын байр суурь биш гэдгийг онцоллоо. Манай улсын Засгийн газрын хувьд Ураныг шар нунтагийн хэмжээнд ашиглана гэсэн байр суурьтай байгаа юм байна.

Түлхүүр үг:уран
Хуваалцах