Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Урд хөрш кино үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэв

Өнгөрсөн жилийн эцэс гэхэд Хятадын уран бүтээлчид нийт 60079 кино дэлгэцнээ гаргасан бөгөөд энэ нь 2012 оныхоос 3.6 дахин их үзүүлэлт аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урд хөрш кино үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэв
Урд хөрш кино үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэв. Зураг: МҮОНРТ

Хятадын кино урлагийн салбар 2018 онд 8.9 тэрбум долларын орлого олсон талаар CCTV мэдээллээ. Өнгөрсөн жилийн эцэс гэхэд Хятадын уран бүтээлчид нийт 60079 кино дэлгэцнээ гаргасан бөгөөд энэ нь 2012 оныхоос 3.6 дахин их үзүүлэлт аж. Түүнчлэн соёлын салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж, 2018 онд 92.8 тэрбум юаньд хүрсэн байна. Энэ нь соёл урлагийн салбарын хөрөнгө оруулалт 3.87 триллион юань буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 4.3 хувийг эзлэх хэмжээнд хүрсэн болохыг статистик судалгаа харуулжээ.

Урд хөршийн Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 1949 онд БНХАУ байгуулагдсанаас хойш Хятадын соёлын салбар хурдацтай хөгжиж, кино үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлсэн байна.

Дашрамд дуулгахад, 2017 оны судалгааны дүнгээс харахад Энэтхэгийн Болливуд жилд үйлдвэрлэж буй киногоороо Холливудыг хэдийн ардаа орхисон байсан. Тухайн үед кино шүүмжлэгчид ирэх таван жилд Хятадын кино зах зээл Энэтхэгийн байр суурийг эзэлж, дэлхийн хамгийн том кино үйлдвэрлэгч болно хэмээн таамаглаж байсан билээ.

Хуваалцах