Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Урд хөршийн Хатан голын усан сан секундэд 5500 шоо метр ус гадагшлуулдаг

энэхүү арга хэмжээ бүтэмжтэй болж Хатан голын доод урсгалын үерийн хэмжээг барихад сайнаар нөлөөлсөн аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урд хөршийн Хатан голын усан сан секундэд 5500 шоо метр ус гадагшлуулдаг
Урд хөршийн Хатан голын усан сан секундэд 5500 шоо метр ус гадагшлуулдаг. Зураг: МҮОНРТ

БНХАУ-д Хатан голын доод урсгалын сав газрыг үер усны гамшгаас сэргийлэх, үерийн хяналт, онцгой байдалд хандуулж шуурхай арга хэмжээ авах чадамжаа дээшлүүлэх зорилгоор Хятадын усан ашиглалтын яамны Хатан голын зөвлөл 6-р сарын 24-нд Үер усны гамшгаас сэргийлэх арга хэмжээ авч эхэлжээ.

Өнгөрсөн сарын 28-ны байдлаар Хатан голын "Сяолангди" усан сан секундэд 5500 шоо метр усыг гадагшлуулсан хэмээн CCTV мэдээлэв. Мөн энэхүү арга хэмжээ бүтэмжтэй болж Хатан голын доод урсгалын үерийн хэмжээг барихад сайнаар нөлөөлсөн аж.

Хуваалцах