Урд хөршийн төв банк дурсгалын зоосон мөнгө гаргана
Тус цуглуулга хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл зоосноос бүрдэх бөгөөд багцын бүх зоос хууль ёсны хүчинтэй мөнгөн тэмдэгт аж.
Мэдээллийн алба

Хятадын төв банкнаас БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан дурсгалын зоосны цуглуулга гаргаж байгаа талаар CCTV мэдээллээ. Тус цуглуулга хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл зоосноос бүрдэх бөгөөд багцын бүх зоос хууль ёсны хүчинтэй мөнгөн тэмдэгт аж. Тухайлбал, 60 мм диаметр бүхий 150 грамм алт агуулсан алтан зоос 2000 юань буюу 281.29 орчим ам.доллар бол, 22 мм диаметртэй 8 грамм алтны орц бүхий алтан зоос 100 юаньтай тэнцэнэ.
Түүнчлэн зоосны нүүрэн талд Хятадын төрийн сүлд, нөгөө талд нь “БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулав” хэмээн ханзаар бичжээ. Мөн том алтан зоос хоёр мянган ширхэг, харин жижгийг нь 60 мянган ширхгийг худалдаанд гаргахаар төлөвлөсөн аж. Харин 300 юань, 50 юань, 10 юанийн үнэтэй мөнгөн зоосыг тав, долоо, 200 мянган ширхгийг гаргах аж.
Сонирхуулахад, БНХАУ байгуулагдсаны ёслол хүндэтгэлийн томоохон арга хэмжээ энэ 10 сарын 1-ний өдөр Бээжин хотод болно.


















