Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Урьдчилсан шатны бүсийн аваргууд тодорч эхэллээ

Монголын хөлбөмбөгийн холбооны нэрэмжит идэрчүүдийн "Улсын аварга шалгаруулах тэмцээн"-ий урьдчилсан шатны Талын бүс, Алтайн бүсийн тоглолтууд болж, шигшээд өрсөлдөх багууд тодорч эхлээд байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урьдчилсан шатны бүсийн аваргууд тодорч эхэллээ
Урьдчилсан шатны бүсийн аваргууд тодорч эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооны нэрэмжит идэрчүүдийн "Улсын аварга шалгаруулах тэмцээн"-ий урьдчилсан шатны Талын бүс, Алтайн бүсийн тоглолтууд болж, шигшээд өрсөлдөх багууд тодорч эхлээд байна.

Завхан аймагт болсон Алтайн бүсийн 15 хүртэлх насны ангилалд Завхан, Баянхонгор, Ховд аймгийн багууд өрсөлдсөнөөс талбайн эзэд шигшээ тэмцээнд өрсөлдөх эрхийг аваагүй байна. Энэ хэсгээс Баянхонгор, Ховд аймгийн багууд Улаанбаатар хотноо болох финалын тоглолтод өрсөлдөх эрхийг авчээ.

Харин эдгээр өдрүүдэд Хэнтий аймагт Талын бүсийн тоглолтууд болж байгаа бөгөөд шигшээд өрсөлдөх багууд ирэх баасан гарагт тодрох юм.

Монголын хөлбөмбөгийн холбооноос энэ жилээс эхлэн 21 аймгийн гурван бүс, Улаанбаатар хотын есөн дүүрэг, холбоонд бүртгэлтэй клубууд урьдчилсан шатанд өрсөлдөх юм. Эндээс шалгарсан багууд ирэх зургаадугаар сард болох шигшээ тэмцээнд оролцох эрхийг авна.

Бүсийн хуваарь:

IV.18-24 Талын бүс (Хэнтий аймаг. Чингис хот)
IV.20-24 Алтайн бүс (Завхан аймаг. Улиастай хот)
IV.26-30 Хангайн бүс (Хөвсгөл аймаг. Мөрөн хот)
IV.26-30 УБ хотын дүүргүүд, клубүүд (Улаанбаатар хот)

Мөн Алтайн бүсийн 15 хүртэлх насны ангиллаас Ховд, Баянхонгор аймгийн багууд шигшээд өрсөлдөнө.

Хуваалцах