Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Урианхай сур харваа түүхэндээ анх удаа рекорт тогтоолоо

Өчигдөр бүтэн өдрийн турш цэц мэргэнээ сорьсон Урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээнд 200 гаруй улс, аймгийн цолтой мэргэчүүл өөр хоорондоо өрсөлдсөн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урианхай сур харваа түүхэндээ анх удаа рекорт тогтоолоо
Урианхай сур харваа түүхэндээ анх удаа рекорт тогтоолоо. Зураг: МҮОНРТ

Тулгар төр үүсэн байгуулагдсны 2222, Их Монгол Улс байгуулагдсны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадам эхлэхэд хуруу дарам хоног үлдлээ.

Нийслэл, аймаг, сумдууд хэдийнээ өнгө зүсээ засаж, хүн зон нь дээлтэй гоёлоо өмссөн энэ өдрүүдэд зарим нэг аймаг, сум, дүүргүүд наадмаа хэдийнээ хийгээд эхэлжээ.

Харин мөн өдрүүдэд Улсын баяр наадмын зарим нэг уралдаан, тэмцээнүүд эхэлсэн юм. Тухайлбал хэд хоногийн өмнө Үндэсний сур харваачдын хүүхдийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлж байсан бол, өчигдөр гэхэд Урианхай сур харваачдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн байна. Урианхай харваа нь бусад сурын тэмцээнээ бодвол эртний уламжлалаа өнөө хүртэл унаган төрхөөр нь хадгалж үлдсэн цорын ганц үндэсний спортын нэг гэхэд болно. Өөрөөр хэлбэл Урианхай сур харваагаар эмэгтэй хүн харвадаггүй бөгөөд, зурхай даа ч ойртуулдаггүй ажээ.

Өчигдөр бүтэн өдрийн турш цэц мэргэнээ сорьсон Урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээнд 200 гаруй улс, аймгийн цолтой мэргэчүүл өөр хоорондоо өрсөлдсөн юм.

Тус Урианхай сур харвааны төрөл нилээн хүч тэнцвэргүй өрсөлдөөн ихтэй болсон бөгөөд түүхэндээ анх удаа Урианхай сур харвааны төрөлд Ховдын залуу тамирчин Ц.Бат-Зориг рекорт тогтоож шуугиан тарьлаа. Тэрээр 30-н сум тавихаас, 30 оносон юм.

Удахгүй Ц.Бат-Зоригийн талаарх дэлгэрэнгүй яриа сурвалжлагийг манай сурвалжлах багийнхан хүргэх болно.

Түлхүүр үг:НаадамСур харвааУрианхай харваа
Хуваалцах