Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Урианхай сурын харваа шилдгүүдээ тодрууллаа

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваанд 146 харваач цэц мэргэнээ сорилоо. Тодруулбал, улсын мэргэн арав, хүндэт мэргэн тав, спортын мастер 48, спортын дэд мастер 23, залуу 60 тамирчин оролцсон байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урианхай сурын харваа шилдгүүдээ тодрууллаа
Урианхай сурын харваа шилдгүүдээ тодрууллаа. Зураг: МҮОНРТ

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваанд 146 харваач цэц мэргэнээ сорилоо. Тодруулбал, улсын мэргэн арав, хүндэт мэргэн тав, спортын мастер 48, спортын дэд мастер 23, залуу 60 тамирчин оролцсон байна.

Тэргүүн байруудыг танилцуулбал,
Нэгдүгээр байр: Урианхай сурын мэргэн Шинэ Налайх, Монбэт ххк багын харваач Б.Мөнхтөр түрүүлж урианхай сурын хошой мэргэний болзол биелүүллээ.
Хоёрдугаар байр: Урианхай сурын хошой мэргэн Алдар спорт хороо, бригадын 016 анги, Жем интернэшл компаний харваач Д.Мөнхгэрэл
Гуравдугаар байр: Хүч спорт хороо, АПУ трейдинг компанийн харваач Урианхай сурын спортын мастер Ц.Баасанхүү
Дөрөвдүгээр байр: Ховд аймаг Дуут сумын харваач Д.Чулуунбат
Тавдугаар байр: Ховд аймаг Мөнххайрхан сумын харваач Л.Мөнхцоож нар тус тус эзэлсэн байна.

Мөн харвааны үеэр Ховд аймаг Дуут сумын харваач Д.Чулуунбат, Ховд аймаг Мөнххайрхан сумын харваач Л.Мөнхцоож, Спортын дэд мастерийн болзол, Ховд аймаг Дуут сумын харваач А.Мөнхбат, Дархан уул аймаг Шарынгол хк харваач Ө.Баянбаатар нар тус тус биелүүллээ.

Түлхүүр үг:Урианхай сурын харваа шилдгүүдээ тодрууллаа
Хуваалцах