Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Урианхай сурын харвааны шилдгүүд тодорчээ

Долоодугаар сарын 7-ны өдөр болсон Урианхай сурын харвааны дүн гарсан байна. Нэгдүгээр байрт Урианхай сурын мэргэн, “Шинэ Налайх”, “Монбэт” багийн харваач Б.Мөнхтөр түрүүлж, урианхай сурын хошой мэргэний болзол биелүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урианхай сурын харвааны шилдгүүд тодорчээ
Урианхай сурын харвааны шилдгүүд тодорчээ. Зураг: МҮОНРТ

Долоодугаар сарын 7-ны өдөр болсон Урианхай сурын харвааны дүн гарсан байна. Нэгдүгээр байрт Урианхай сурын мэргэн, “Шинэ Налайх”, “Монбэт” багийн харваач Б.Мөнхтөр түрүүлж, урианхай сурын хошой мэргэний болзол биелүүлжээ.

Хоёрдугаар байрт Урианхай сурын хошой мэргэн, “Алдар” спорт хороо, Бригадын 016 анги, “Жем интернэшл” компанийн харваач Д.Мөнхгэрэл, гуравдугаар байрт “Хүч” спорт хороо, “АПУ трейдинг” компанийн харваач, Урианхай сурын спортын мастер Ц.Баасанхүү шалгарсан байна. Түүнчлэн дөрөвдүгээр байрт Ховд аймгийн Дуут сумын харваач Д.Чулуунбат, тавдугаар байрт Ховд аймгийн Мөнххайрхан сумын харваач Л.Мөнхцоож нар тус тус шалгарчээ.

Хуваалцах