Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Урлаг соёлынхон Вьетнамд тоглож байна

Энэ онд Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Тус ойг өргөн хүрээтэй тэмдэглэхээр хоёр талын төр, засгийн хэмжээнд болон холбогдох байгууллага хооронд тохиролцоод байгаа бөгөөд ойн арга хэмжээг нээж Улаанбаатар хотын Иргэдийн хурлын дарга Д.Баттулга тэрг

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урлаг соёлынхон Вьетнамд тоглож байна
Урлаг соёлынхон Вьетнамд тоглож байна. Зураг: МҮОНРТ

Энэ онд Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна.

Тус ойг өргөн хүрээтэй тэмдэглэхээр хоёр талын төр, засгийн хэмжээнд болон холбогдох байгууллага хооронд тохиролцоод байгаа бөгөөд ойн арга хэмжээг нээж Улаанбаатар хотын Иргэдийн хурлын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид саяхан Вьетнам улсад айлчилжээ.

Тус ойн арга хэмжээний хүрээнд Монголын соёл, урлагийн төлөөлөгчид Вьетнамын Хүэ хотноо энэ сарын 12-20-нд болж байгаа олон улсын соёл, урлагийн их наадамд оролцож байна.

Монгол Улсыг төлөөлөн “Арга билэг” этно-жааз хамтлаг, “Монгол Костюмс” загварын агентлаг, Соёлын төв өргөө, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх “Уурхайчин” соёлын төвийн уран бүтээлчид хамтран, ардын язгуур урлаг, уран нугаралт, уртын дуу, хөөмий, үндэсний бүжиг болон үндэсний хувцасны загвараар эх орноо сурталчилж байгаа аж.

Хуваалцах