Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Урлагаар анагаахуй" төсөл хэрэгжиж байна

Xүний хөгжлийн суурь болсон хүүхэд насанд амьдрах ухаан болон сэтгэлзүйн боловсролыг олгох зорилготой зорилтот бүлэгт чиглэсэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Урлагаар анагаахуй" төсөл хэрэгжиж байна
"Урлагаар анагаахуй" төсөл хэрэгжиж байна. Зураг: МҮОНРТ

Xүний хөгжлийн суурь болсон хүүхэд насанд амьдрах ухаан болон сэтгэлзүйн боловсролыг олгох зорилготой зорилтот бүлэгт чиглэсэн "Урлагаар анагаахуй" төслийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон Орчин Үеийн Соёл Урлагийн Цогцолбор /Modern Arts & Cultural center/, Монгол Арт галерей хамтран асрамж халамжийн төвд өсөж буй өсвөр насны хүүхдүүдэд урлагийн сэтгэл заслаар дамжуулан сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэн, амьдрах ухааны боловсрол олгох зорилгоор “Урлагаар анагаахуй” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Төслийн хүрээнд Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвөөс сонгогдсон 20 хүүхдийг галерейн аялал, амьдрах ухааны боловсрол олгох сургалт, урлагийн сэтгэл засал болон бүтээл туурвих хөтөлбөрт хамруулж байгаа юм. Төслийн үр дүнд асрамж халамжийн төвд өсөж буй хүүхдүүд зан чанарын төлөвшил, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ зөв удирдах, тулгамдсан асуудлыг даван туулах чадвар эзэмшихээс гадна өөртөө итгэх итгэлийг олж авч буйгаараа ач холбогдолтой юм.

“Урлагаар анагаахуй" төсөл 2019 оны 12 дугаар сарын 14-15 хооронд Монгол Арт Галерейд явагдсан бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Арт Галерей нь энэхүү төслийн дэмжигч байгууллагаар ажиллаж байна.

Хуваалцах