Урлагийн олимпийн “аварга” эх орондоо ирлээ
Суут хөгжийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит Олон Улсын сонгодог хөгжмийн уралдаанаас Гран-При шагнал авсан МУГЖ Г.Ариунбаатар өнөөдөр эх орондоо ирлээ.
Мэдээллийн алба

Суут хөгжийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит Олон Улсын сонгодог хөгжмийн уралдаанаас Гран-При шагнал авсан МУГЖ Г.Ариунбаатар өнөөдөр эх орондоо ирлээ.

Тэрбээр тус тэмцээний шилдгийн шилдгээр шалгарч Гран-При шагнал, $100,000-ын эзэн болсон юм.

Сүүлийн жилүүдэд манай улсын уран бүтээлчид сонгодог урлагийн дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд амжилттай оролцсоор байгаа. Тэдний нэг болох МУГЖ Г.Ариунбаатар Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргаж, сонгодог урлагийн олимпийн “аварга” болсон юм.
.jpg)
Дашрамд дурьдахад, сонгодог урлагийнхны дунд олимп гэгддэг тус уралдаанд 39 орны 500 гаруй авьяастан оролцсон бөгөөд дөрвөн шатны шалгаруулалтын дараа, Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ-ын уран бүтээлч тунаж үлдээд байсан юм.
.jpg)





















