Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өрлөг жанжны сүүлчийн гэрэл зураг

Гэртээ уйгаржин монгол бичгээр бичсэн ном уншиж буй энэ эрийн царай тун ч ядрангуй харагдана. Энэ бол нэгэн цаг үед БНМАУ-ыг удирдаж явсан өрлөг жанжин Х.Чойбалсангийн сүүлчийн түүхэн гэрэл зурагнуудын нэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өрлөг жанжны сүүлчийн гэрэл зураг
Өрлөг жанжны сүүлчийн гэрэл зураг. Зураг: МҮОНРТ

Гэртээ уйгаржин монгол бичгээр бичсэн ном уншиж буй энэ эрийн царай тун ч ядрангуй харагдана. Энэ бол нэгэн цаг үед БНМАУ-ыг удирдаж явсан өрлөг жанжин Х.Чойбалсангийн сүүлчийн түүхэн гэрэл зурагнуудын нэг.

Чухам хэн гэдэг зурагчин авсан нь өнөө хүртэл тодорхойгүй. Ямартай ч ЗСБНХУ-ын нийслэл Москва хотруу явахаасаа өмнө авахуулсан зураг гэдэгтэй түүхч, судлаачид санал нэгтэй байдаг юм. Тэр үеийн оросын элчин сайд болон орос эмч мэргэжилтнүүдийн ятгалгаар Х.Чойбалсанг Москва руу эмчилгээнд авч явсан гэдэг бөгөөд түүнтэй хамт жанжны хамгийн ойр дотно итгэлт хүн Гадаад явдлын яамны сайд Н.Лхамсүрэн явсан аж. Өрлөг жанжны амьдралын сүүлчийн өдрүүдэд Орост хамт суралцаж байсан туслах П.Шагдарсүрэн, сайд Н.Лхамсүрэн нар байсан гэдэг. Улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан Маршал 1952 оны хавар буюу цагаан сарын өмнөхөн нэгдүгээр сарын 26-нд мэс заслын ширээн дээр таалал төгсчээ. Монгол Улс түүхэндээ ганцхан удаа “цагаан сар”-ыг тэмдэглээгүй өнгөрсөн нь өрлөг жанжны таалал төгссөн тэр жил байсан юм.

Түлхүүр үг:чойбалсан
Хуваалцах