Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өрнөд бүсийг тэргүүлэгчид учраа таарлаа

Лигийн өрнөд бүсийг амжилтаараа тургүүлж байгаа “Миннесота Уайлд”, “Чикаго Блэкхокс” багууд өнөөдөр учраа тааран тоглолоо.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өрнөд бүсийг тэргүүлэгчид учраа таарлаа
Өрнөд бүсийг тэргүүлэгчид учраа таарлаа. Зураг: МҮОНРТ

Лигийн өрнөд бүсийг амжилтаараа тургүүлж байгаа “Миннесота Уайлд”, “Чикаго Блэкхокс” багууд өнөөдөр учраа тааран тоглолоо. Багууд 3 үеийн 60 минутын турш ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, Стэнлийн цомын 6 удаагийн эзэн алдарт “Чикаго Блэкхокс” 5:3-ын харьцаатай үндсэн цагт ялалт авчээ. Энэ тоглолтын баатар 28 настай Канад довтлогч Жонатан Тэйвс байлаа. Чикагогийн шилдэг довтлогч Тэйвс энэ өдөр 3 шайб өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан бөгөөд улирал эхлээд 15 гоол оруулж, 27 гоолын дамжуулалт өгөөд байна. Мөн Словак залуу Ричард Паник, Ник Шмальц нар тус бүр нэг гоол оруулсанаар баг нь улирлын 37 дахь хожлоо авлаа. Миннесотагийн “Зэрлэгүүд” энэ өдөр хэдий хожигдсон ч улирлын 59 тоглолтоос 39-д нь хожиж, 84 оноо авсан амжилтаараа лигийн өрнөд бүсийг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Харин Чикаго хотын “Хар харцагууд” 60 тоглолтоос 79 оноо авсан үзүүлэлтээр энэ бүсийн дэд байрт эрэмбэлэгдэж байна.

Хуваалцах