Урт бууны эмэгтэйчүүдийн 50 метрийн тэмцээн эхэллээ
"Рио 2016" Зуны 31 дэх удаагийн олимпийн Урт бууны эмэгтэйчүүдийн 50 метрийн чансаа тогтоох тэмцээн эхэллээ. Тэмцээний эхний үеийн байдлаар Италийн тамирчин
Мэдээллийн алба

"Рио 2016" Зуны 31 дэх удаагийн олимпийн Урт бууны эмэгтэйчүүдийн 50 метрийн чансаа тогтоох тэмцээн эхэллээ. Тэмцээний эхний үеийн байдлаар Италийн тамирчин Зубласин Петра 200 онох ёстойгоос 199 онож, тэргүүн эгнээнд бичигдэж байна.
Хоёрдугаарт Австрийн тамирчин Хофман Оливиа мөн 199 оноотойгоор жагсаж байгаа бол гуравдугаарт Норвегийн тамирчин Уэстерхейм Малин 198 оноотойгоор бичигдэж байна. Манай тамирчин Ганхуягийн Нандинзаяа 194 оноотойгоор 18 дугаарт эрэмбэлэгдээд байна. Тэмцээн цааш үргэлжилж байна.


















