Урт бууны эмэгтэйчүүдийн 50 метрийн тэмцээний эхний хоёр төрөл дууслаа
Рио 2016 Зуны 31 дэх удаагийн олимпийн Урт бууны эмэгтэйчүүдийн 50 метрийн чансаа тогтоох тэмцээний эхний хоёр төрлийн буудлага өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Рио 2016 Зуны 31 дэх удаагийн олимпийн Урт бууны эмэгтэйчүүдийн 50 метрийн чансаа тогтоох тэмцээний эхний хоёр төрлийн буудлага өндөрлөлөө.
Хоёр төрлийн тэмцээний дараах онооны байдлаас харахад Австрийн тамирчин Хофман Оливиа эхний байрт яваа бол Италийн тамирчин Зубласин Петра удаалж байна.
Гуравдугаар байрыг Хятадын тамирчин Дү Ли эзэмшсэн хэвээр байна. Г.Нандинзаяа одоогоор нийт 37 тамирчнаас 25 дугаарт эрэмбэлэгдэж байна.


















