Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Уртын дуучдын олон улсын анхдугаар уралдаан болно

Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын мэндэлсний 85 ой энэ онд тохиож байна. Уг ойг тохиолдуулан Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын олон улсын анхдугаар уралдааныг зарлажээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уртын дуучдын олон улсын анхдугаар уралдаан болно
Уртын дуучдын олон улсын анхдугаар уралдаан болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын мэндэлсний 85 ой энэ онд тохиож байна. Уг ойг тохиолдуулан Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын олон улсын анхдугаар уралдааныг зарлажээ.

СУИС, “Норовбанзад” сан, Монголын уртын дууны холбоотой хамтран уртын дуучдын олон улсын анхдугаар уралдааныг ирэх есдүгээр сарын 8-10-нд нийслэл хотноо зохион байгуулах гэж байна. Тэмцээнд 45 нас хүртэлх мэргэжлийн дуучид болон ардын авьяастан, оюутан оролцох боломжтой гэнэ.

Энэхүү уралдааны бүртгэл ирэх наймдугаар сарын 5-нд эхлэнэ. Оролцогчид СУИС-ийн байранд бүртгүүлэх аж.

Хуваалцах