Уругвайн шигшээ баг хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхээ авлаа
Уругвайн шигшээ баг өнөө өглөө Уругвай нутагтаа Азийн бүсийн Йордантай гоолгүй тэнцсэнээр ДАШТ-ийг зорих эрхээ авлаа.
Мэдээллийн алба

Уругвайн шигшээ баг өнөө өглөө Уругвай нутагтаа Азийн бүсийн Йордантай гоолгүй тэнцсэнээр ДАШТ-ийг зорих эрхээ авлаа.
Ингэснээр Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 32 улсын багийн нэр тодорч байгаа юм. 2014 онд Бразильд болох уг тэмцээний багуудыг хэсэгт хуваах сугалаа арванхоёрдугаар сарын 6-нд болох аж.
2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зорих 32 баг
ЕВРОПЫН БҮС:
Бельги, Англи, Итали, ОХУ, Швейцарь, Босни Герцеговин, Герман, Нидерланд, Испани, Франц, Португал, Грек, Хорват
ӨМНӨД АМЕРИК:
Бразиль, Аргентин, Чили, Эквадор, Колумб, Уругвай
АЗИЙН БҮС:
Япон, Өмнөд Солонгос /БНСУ/, Австрали, Иран
ХОЙД АМЕРИК:
Коста Рика, АНУ, Гондурас, Мексик
АФРИК ТИВ:
Камерун, Нигер, Кот д’Ивуар /Зааны ясан эрэг/, Алжир, Гана


















