Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ус цэвэршүүлэгч цаас гаргажээ

Дэлхийн хамгийн тулгамдсан асуудлын нэг бол ундны усны бохирдол юм. Бохир ус ундандаа хэрэглэснээр хэдэн сая хүн өвчилж, тэр ч бүү хэл амь насаа алдаж байгаа тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тайланд дурджээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ус цэвэршүүлэгч цаас гаргажээ
Ус цэвэршүүлэгч цаас гаргажээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хамгийн тулгамдсан асуудлын нэг бол ундны усны бохирдол юм. Бохир ус ундандаа хэрэглэснээр хэдэн сая хүн өвчилж, тэр ч бүү хэл амь насаа алдаж байгаа тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тайланд дурджээ.

Тиймээс хямд төсөр үнэтэй, хялбар аргаар ундны усаа цэвэршүүлэх шаардлага дэлхий нийтийн өмнө бий болж байгаа юм.

Брайн Гартсайд гэгч эрдэмтэн шүүлтүүр цаас бүтээсэн ба уг цаасыг ашигласнаар ундны уснаас үүдэлтэй булчин задрах тахал, гэдэсний хижиг зэрэг олон өвчний нянг идэвхгүйжүүлж, усыг 99 хувь цэвэршүүлэх чадалтай гэнэ.

Хуваалцах