Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Усайн Болт энэ жил шагналгүй хоцорчээ

Олон улсын хөнгөн атлетикийн холбоодын болон (IAAF)-ны 2014 оны шилдэг хөнгөн атлетикчдийг тодруулсан байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Усайн Болт энэ жил шагналгүй хоцорчээ
Усайн Болт энэ жил шагналгүй хоцорчээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын хөнгөн атлетикийн холбоодын болон (IAAF)-ны 2014 оны шилдэг хөнгөн атлетикчдийг тодруулсан байна. Гэвч Ямайкийн гүйлтийн тамирчин “Цахилгаан” хочит Усейн Болт энэ жилийн шилдэг хөнгөн атлетикчдийн төлөө өрсөлдсөн 10 хүний жагсаалтад ч багтаж чадаагүй гэнэ. Тэрээр 2008, 2009, 2011, 2012, 2013 онуудад шилдэг хөнгөн атлетикчаар шалгарч байсан юм.

Харин энэ жилийн шилдэг хөнгөн атлетикчаар Францын тулгууртай харайлтын тамирчин Рено Лавиллени, Шинэ Зеландын бөөрөнцөг түлхэгч Валери Адамс нар шалгарчээ. IAAF шагналаа анх 1988 оноос бий болгон жил бүр олгож эхэлсэн бөгөөд (IAAF)-ны шилдэгийн шагналын авсан Рено Лавиллени энэ шагналыг авч буй Франц улсынхаа анхны тамирчин болжээ.

Хуваалцах