Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өсөх идэр начин Р.Пүрэвдагва түрүүлжээ

Нийслэл хотын 375 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсөх идэр начин Р.Пүрэвдагва түрүүлжээ
Өсөх идэр начин Р.Пүрэвдагва түрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэл хотын 375 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Сүүлийн хоёр жилийг эс тооцвол 1994 оноос хойш жил бүр уламжлагдан болсоор ирсэн тус барилдаан өнөөдөр 19 дэх удаагаа зохион байгуулагдсан юм.

Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Д.Баасандорж, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, А.Цацабшир, Б.Пүрэвсайхан, А.Бямбажав, Э.Оюунболд, Улсын өсөх идэр начин Э.Энхбат, И.Ёндонсамбуу, Ш.Уламбаяр, Ж.Оргил, Р.Пүрэвдагва нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглон барилдлаа.

Архангай аймгйин Булган сумын харьяат "Алдар" спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээ, "Их засаг" их сургуулийн бөх улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва найм даван түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат "Увс нуур" дэвжээ, "Химон" констракшны бөх улсын арслан Н.Батсуурь үзүүрлэлээ.

Их шөвгийн дөрөвт Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат "Увс нуур" дэвжээний бөх улсын аварга С.Мөнхбат, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Засагт ханы Завхан дэвжээний бөх улсын гарьд Б.Гончигдамба нар үлдсэн юм.

Хуваалцах