Өсвөр насныхны эрсдэлт зан үйлээс урьдчилсан сэргийлэх зөвлөмжүүд
Өсвөр насныхан үеийнхэнтэйгээ дэмий тэнэх, тамхи татах, бусдад материаллаг болон материаллаг бус хохирол учруулах зэрэг үйлдлүүдийг хийх тохиолдол их байдаг гэдэгт та санал нийлдэг үү?
Мэдээллийн алба

Өсвөр насныхан үеийнхэнтэйгээ дэмий тэнэх, тамхи татах, бусдад материаллаг болон материаллаг бус хохирол учруулах зэрэг үйлдлүүдийг хийх тохиолдол их байдаг гэдэгт та санал нийлдэг үү?
Тэгвэл орон нутгийн хүүхдүүдэд хийсэн судалгааны үр дүнд тэд өсвөр үеийнхний дунд эрсдэлт зан үйл байдаг бөгөөд тэдгээрт тамхи татах, дэмий тэнэх, бусдад хохирол учруулах зэрэг зан үйл ордог гэж хариулсан байна. Энэ нь хүүхдийн зорилго эрмэлзэлгүй, өөрийн бодолгүй хэн нэгнийг дагаж сэлгүүцдэг байдалтай ихээхэн холбоотой байж болох юм. Мөн хүүхдүүд эдгээр эрсдэлт зан үйлийг хийхэд нөлөөлдөг хүчин зүйлсийг дараах байдлаар гаргасан байна.
Судалгаанд оролцсон хүүхдүүд эрсдэлт зан үйл хийхгүй байхад хамгийн сайн тусалж чадах хүн бол өөрөө, найз нөхөд, эцэг эх гэсэн хариултыг өгснөөс гадна тэдэнд хамгийн ихээр нөлөөлдөг зүйл бол найз нөхдийн зан үйл байдаг гэжээ.
Зөвлөмж
Багш болон мэргэжилтүүдэд:
1. Хүүхдүүдэд зөв сонголт, зөв шийдвэр гаргаж сурахад чиглэсэн мэдээлэл өгөх, яриа хэлэлцүүлэг хийх, сургалт зохион байгуулж, амьдралдаа хариуцлагатай байхад суралцуулах
2. Хүүхдүүдийн эрсдэлт зан үйлийг өөрчлөхийн тулд үе тэнгийнхэн, найз нөхдийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах.
3. Мэргэжлийн ур чадвараас гадна бие хүний харилцааны ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах. Сурагчдадаа эерэг үлгэр дууриал үзүүлэх.
Эцэг эхэд:
1. Хүүхдийнхээ хийж буй үйлдэл болон найз нөхдийг нь мэддэг байх. Өсвөр насны хүүхдүүд найз нөхдөө даган дууриаж, тэдний үгийг илүү сонсдог тиймээс аливаа эрсдэлт үйлтэй хүүхдүүдэд тэдний найз нөхөд хамт олноор нөлөөлүүлэх нь үр дүнтэй.
2. Хүүхдүүдэд юуны өмнө хүмүүжил, ёс суртахуун, биеэ авч явах байдал зэргийг дээшлүүлэхэд зориулагдсан сургалт, зөвлөмж, хүүхдүүдийн баг, хамт олноор ажиллаж нэгэндээ нөлөөлөх боломж нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Тухайлбал, энд урд өмнө хэрэгжүүлдэг байсан сөрөг зан үйлтэй хүүхдийг эерэг зан үйлтэй хүүхдүүдэд ойр байлгаж, тэднээс суралцуулах
3. Хүүхэдтэйгээ ярилцах цаг гаргах ба түүний насны онцлогийг харгалзан харилцах. Энэ насан дээр хүүхэд тань өөрийгөө том хүн болсон мэт мэдрэхээс гадна тэдний хувьд бусад хүн өөрийг нь юу гэж үнэлж байна гэдэг их чухал байдаг. Тиймээс тэдэнтэй харилцахдаа зааварлаж шаардахаас илүүтэй ойлголцож тохиролцох арга барилыг сонго.
4. Та хүүхдийнхээ хувьд хориглон байцаагч биш харин итгэл хүлээлгэгч байх ёстой. Өөрөөр хэлбэл, та түүнийг сайн хүүхэд гэдгийг нь сануулж байхаас гадна ямар нэг буруу зүйл хийхгүй гэдэгт нь итгэж байгаа гэдгээ үргэлж мэдрүүлж байх хэрэгтэй юм. Үүнээс гадна хамгийн чухал зүйл бол хүүхэд хэзээд эцэг, эхийнхээ хийж буй үйлдлийг хэлж буй үгнээс нь илүүтэйгээр даган дууриадаг. Тиймээс та түүнд зөв үлгэр дууриаллыг үзүүлэх хэрэгтэй.


















