Өсвөр үеийн өвлийн олимпид манай улсаас зургаан тамирчин оролцоно
Тус тэмцээнд оролцох баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол энэ сарын 30-нд МҮОХ-ны хурлын танхимд болно.
Мэдээллийн алба

Өсвөр үеийн өвлийн олимпийн III наадам ирэх оны нэгдүгээр сарын 9-22-нд Швейцар Улсын Лозанн хотноо зохион байгуулагдана.
Энэ удаагийн наадамд 70 гаруй орны 1800 гаруй тамирчин спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
"Лозанн-2020" өвлийн олимпийн наадамд Монголын баг зургаан тамирчин, найман дасгалжуулагч албаны хүмүүс, нийт 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйлтийн цана, биатлоны төрөлд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна.
Тус тэмцээнд оролцох баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол энэ сарын 30-нд МҮОХ-ны хурлын танхимд болно.


















