Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өсвөрийн 10 бөх медаль хүртжээ

Манай өсвөрийн бөхчүүд домогт бөх С.Ёшидагийн нэрэмжит өсвөр үеийн олон улсын уламжлалт IҮ дэх тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож 10 медаль авсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн 10 бөх медаль хүртжээ
Өсвөрийн 10 бөх медаль хүртжээ. Зураг: МҮОНРТ

“Женко” чөлөөт бөхийн клуб, Япон улсын олимпийн 3, дэлхийн 13 удаагийн аварга С.Ёшидагийн нэрэмжит “ICHISHI” клубын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд чөлөөт бөхийн “Женко” клубын захирал С.Мөнхсүх, Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч С.Мөнхдуулдах нар удирдсан “Женко” клуб, Баянхонгор аймгийн 16 өсвөрийн бөх Цү хотод япон, францийн үе тэнгийхэнтэйгээ 14 өдрийн хамтарсан бэлтгэл хийхээр очоод байгаа билээ.

Манай өсвөрийн бөхчүүд домогт бөх С.Ёшидагийн нэрэмжит өсвөр үеийн олон улсын уламжлалт IҮ дэх тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож 10 медаль авсан байна. Тодруулбал, хөвгүүдийн 58 кг-ын жинд Э.Бямбадорж, охидын 45 кг-ын жинд Д.Отгонжаргал, охидын 49 кг-ын жинд Б.Баярмаа нар алт, охидын +40 кг-ын жинд Э.Одзаяа, охидын 49 кг-ын жинд Т.Цээням, М.Мөнхгэрэл, охидын 52 кг-ын жинд Ө.Пүрэвсүрэн, М.Пүрэвтунгалаг, охидын 56 кг-ын жинд Б.Хонгорзул, охидын +70 кг-ын жинд М.Мөнх-Амар нар хүрэл медаль хүртжээ.

Хуваалцах