Өсвөрийн 26 шатарчин Грекийг зорилоо
Грек улсад энэ сарын 25-наас ирэх сарын 6 хүртэл өсвөрийн шатарчдын ДАШТ болно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.
Мэдээллийн алба

Грек улсад энэ сарын 25-наас ирэх сарын 6 хүртэл өсвөрийн шатарчдын ДАШТ болно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэмцээнд дэлхийн аварга Д.Мөнхзул, мөнгөн медальт Б.Мөнгөнзул, Е.Төгстөмөр болон ФМ С.Билгүүн, Э.Баасансүрэн нараас бүрдсэн 26 тамирчин өрсөлдөх юм. Баг тамирчдыг Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч П.Жигжидсүрэн, Г.Эрдэнэбаяр нар өнөө өглөө үдлээ.
Манай өсвөрийн шатарчдын хувьд дэлхийд чансаагаараа дээгүүрт ордог. Өнгөрсөн жил энэ тэмцээнээс алт, мөнгөн медальтнууд төрөн гарсан байдаг.


















