Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өсвөрийн бөхчүүд гурван хүрэл медаль хүртлээ

Япон Улсын төвийн бүсийн 31 дэх удаагийн чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн Яйзү хотын спорт цогцолборт боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн бөхчүүд гурван хүрэл медаль хүртлээ
Өсвөрийн бөхчүүд гурван хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Япон Улсын төвийн бүсийн 31 дэх удаагийн чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн Яйзү хотын спорт цогцолборт боллоо.

Шизүока мужийн чөлөөт бөхийн өсвөрийн эмэгтэй тамирчдын холбооноос зохион байгуулсан энэхүү тэмцээнд манай улсаас Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” клубийн дасгалжуулагч Э.Баттүшиг, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн дасгалжуулагч Э.Батмөнх нарын удирдлага дор П.Мөнхтүвшин, Б.Төмөр-Очир, М.Толуй, А.Анх-Эрдэнэ, Л.Эрдэнэболор, Ч.Номин гэсэн зургаан тамирчин оролцож, гурван хүрэл медаль хүртэв.

Тодруулбал хөвгүүдийн бага сургуулийн 1-2 ангийн 20 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Пүрэв-Ишийн Мөнхтүвшин, 5-6 ангийн 30 кг-д Налайх дүүргийн тамирчин Алтангэрэлийн Анх-Эрдэнэ, 36 кг-д “Их шавь” дэвжээний тамирчин Мөнхбатын Толуй нар хүрэл медаль зүүсэн юм.

Хуваалцах