Өсвөрийн бөхийн барилдаан эхэллээ
“Алдартан” дэвжээний нэрэмжит өсвөрийн бөхийн барилдаан "Увс нуур" дэвжээний спорт зааланд өнөөдөр эхэллээ. Уг барилдаан гурван насны ангиллаар хоёр өдөр үргэлжлэх бөгөөд 1996-1998 онд төрсөн бөхчүүд хүч үзэх юм.
Мэдээллийн алба

“Алдартан” дэвжээний нэрэмжит өсвөрийн бөхийн барилдаан "Увс нуур" дэвжээний спорт зааланд өнөөдөр эхэллээ.
Уг барилдаан гурван насны ангиллаар хоёр өдөр үргэлжлэх бөгөөд 1996-1998 онд төрсөн бөхчүүд хүч үзэх юм.
Үндэсний бөхийн “Алдартан” клубын нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах барилдааны зорилго нь үндэсний бөхийн түүхэн уламжлалт ёс жаягийг залгамж үе болох хүүхэд залуучуудад өвлүүлэх, үндэсний бөхөөр бахархах, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгохын зэрэгцээ ирээдүйн алдар цолтой тамирчдыг төрүүлэхэд оршиж буй юм.


















