Өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээн болно
Өсвөр болон залуучуудын чөлөөт бөхийн олимпийн аварга Жон Петерсоны нэрэмжит олон улсын тэмцээн энэ сарын 8-9-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Тэмцээний залуучуудын насны ангилалд жин тус бүрийн эхний гурван байрт орсон бөх энэ сарын 10-15-нд болох олон улсын хамтарсан бэлтгэлд оролцох боломжто
Мэдээллийн алба

Өсвөр болон залуучуудын чөлөөт бөхийн олимпийн аварга Жон Петерсоны нэрэмжит олон улсын тэмцээн энэ сарын 8-9-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно.
Тэмцээний залуучуудын насны ангилалд жин тус бүрийн эхний гурван байрт орсон бөх энэ сарын 10-15-нд болох олон улсын хамтарсан бэлтгэлд оролцох боломжтой болно.
Жон Петерсоны нэрэмжит тэмцээнийг МЧБХ, “Athletes in action” клуб хамтран зохион байгуулна.
Тэмцээнд 1999 оноос хойш төрсөн хөвгүүд 32, 35, 38, 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, +85 кг, 1996 оноос хойш төрсөн буюу 20-иос доош насныхан 50, 55, 60, 66, 74, 84, +96 кг, 1996 оноос хойш төрсөн охид 38, 43, 46, 49, 52, 56, 60, +65 кг-ын жинд хүч үзнэ.


















