Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өсвөрийн даамчдын УАШТ өнөөдөр эхэлнэ

Монголын даамын холбооны 2015 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 42-р сургууль дээр эхэлнэ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн даамчдын УАШТ өнөөдөр эхэлнэ
Өсвөрийн даамчдын УАШТ өнөөдөр эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Монголын даамын холбооны 2015 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 42-р сургууль дээр эхэлнэ.

“Гацуурт” компанийн нэрэмжит тус тэмцээн энэ жил Монгол хүүхдийн спортын V наадмын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаар ихээхэн онцлог юм.

Тэмцээнд Улаанбаатар хотын дүүргүүд болон орон нутгаас нийт 360 орчим өсвөрийн даамчид оролцохоор бүртгүүлсэн бөгөөд хөвгүүд, охид тус бүр долоо, 10, 13, 16 гэсэн дөрвөн насны ангилалд өрсөлдөнө.

Тэмцээний аваргууд ирэх бямба гарагт буюу энэ сарын долооны өдөр тодорно. 2015 оны улсын аваргын медальтнууд ирэх дөрөвдүгээр сард Узбекстаны нийслэл Ташкентэд болох Азийн АШТ, арваннэгдүгээр сард Нидерландын Хикен хотод болох ДАШТ-д оролцох эрхийг авах ажээ.

Хуваалцах