Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өсвөрийн даамчид Эстон улсыг зорилоо

Зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-оос арваннэгдүгээр сарын нэгний хооронд Эстони улсын нийслэл Таллинн хотноо болох гэж байна. Энэхүү тэмцээнд манай өсвөрийн 12 даамчин оролцох бөгөөд тэд өнгөрөгч бямба гаригт эх орноосоо мордсон.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн даамчид Эстон улсыг зорилоо
Өсвөрийн даамчид Эстон улсыг зорилоо. Зураг: МҮОНРТ

Зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-оос арваннэгдүгээр сарын нэгний хооронд Эстони улсын нийслэл Таллинн хотноо болох гэж байна. Энэхүү тэмцээнд манай өсвөрийн 12 даамчин оролцох бөгөөд тэд өнгөрөгч бямба гаригт эх орноосоо мордсон.

Зуун буудалт даамын өсвөрийн шигшээ багт Дорноговь аймгийн Э.Үйлстөгөлдөр, Г.Төгөлдөр, Орхон аймгийн Б.Сүхбат, 11-13 насны ангилалд Хэнтий аймгийн М.Лувсандорж, Өмнөговь аймгийн С.Мөнх-Оргил, Дорноговийн Ц.Чинзориг нар оролцож байгаа бол охидоос 10 хүртэлх насны ангилалд ЗавханыБ.Өнөржаргал, Дорноговийн Л.Надмид, Улаанбаатар хотын БЗД-ийн Б.Мөнжин, 11-13 насны ангилалдХэнтийн Г.Дүүрэнбилэг, Э.Маргад, Дорноговийн С.Энхтүвшин нар орон орны шилдэг даамчидтай оюун ухааны сорих гэж байна.

Хуваалцах