Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өсвөрийн даамын аваргыг тодруулна

Өсвөрийн даамын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-өөс дөрөвдүгээр сарын 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тэмцээн 5-7, 8-10, 11-13, 14-16 гэсэн дөрвөн насны ангиллаар явагдана. Харин тэмцээний техникийн зөвлөлийн хурал энэ сарын 28-ны 15.00 цагаас МУБИС-ийн

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн даамын аваргыг тодруулна
Өсвөрийн даамын аваргыг тодруулна. Зураг: МҮОНРТ

Өсвөрийн даамын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-өөс дөрөвдүгээр сарын 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тэмцээн 5-7, 8-10, 11-13, 14-16 гэсэн дөрвөн насны ангиллаар явагдана. Харин тэмцээний техникийн зөвлөлийн хурал энэ сарын 28-ны 15.00 цагаас МУБИС-ийн Багшийн сургуулийн хурлын танхимд болно.

Одоогийн байдлаар орон нутаг болон Улаанбаатар хотоос 600 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Тэмцээний гол зорилго нь тив, дэлхийн аварга шалгаруулах шигшээ багийг тодруулах юм байна.

Түлхүүр үг:даам
Хуваалцах