Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өсвөрийн даамын УАШТ эхэллээ

Монголын даамын холбооны 2015 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 42-р сургууль дээр нээлтээ хийлээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн даамын УАШТ эхэллээ
Өсвөрийн даамын УАШТ эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монголын даамын холбооны 2015 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 42-р сургууль дээр нээлтээ хийлээ. Тус тэмцээн энэ жил Монгол хүүхдийн спортын V наадмын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

Тэмцээнд Улаанбаатар хотын дүүргүүд болон орон нутгаас 360 орчим өсвөрийн даамчин оролцохоор бүртгүүлсэн ба хөвгүүд, охид тус бүр долоо, 10, 13, 16 гэсэн дөрвөн насны ангилалд болох юм.

2015 оны улсын аваргын медальтнууд ирэх дөрөвдүгээр сард Узбекстаны нийслэл Ташкентэд болох Азийн АШТ, арваннэгдүгээр сард Нидерландын Хикен хотод болох ДАШТ-д оролцох эрх авна.

Манай өсвөрийн хоёр ч даамчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртээд буй. Харин дэлхийн аваргын том нас буюу 17 насанд Монголоос гурван медальтан төржээ.

Хуваалцах