Өсвөрийн дөрвөн тамирчин приморийн хязгаарыг зорилоо
ОХУ-ын дасгалжуулагч Сусейн Асилиевич Асалиевын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн тэмцээн энэ сарын 22-24-нд ОХУ-ын Приморийн хязгаарын төв Владивосток хотод болно.
Мэдээллийн алба

ОХУ-ын дасгалжуулагч Сусейн Асилиевич Асалиевын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн тэмцээн энэ сарын 22-24-нд ОХУ-ын Приморийн хязгаарын төв Владивосток хотод болно.
Тус тэмцээнд “Арслан” клубийн өсвөрийн дөрвөн тамирчин оролцохоор эх орноосоо мордлоо.
Тодруулбал хөвгүүдийн 32 кг-ын жинд Шийтэрийн Буянбал, 35 кг-д Эрдэнэмөнхийн Ариунболд, 42 кг-д Ганхүлэгийн Батнасан, охидын 28 кг-д Болдбаатарын Ариунзул нар зодоглох юм.
Тэмцээнд 2003-2005 оны хөвгүүдийн 32, 35, 38, 42, 46, 50, 54, 58, 2006-2008 он хүртэлх 22, 24, 26, 28, 30, 32, 35, 38 кг-ын жингийн тамирчин зодоглоно.


















