Өсвөрийн хөлбөмбөгчид азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна
Манай өсвөрийн шигшээ баг энэ сарын сарын 14-нд Макаогийн багтай тоглож, 1:0 харьцаагаар хожиж тэмцээний гараагаа амжилттай эхлэв.
Мэдээллийн алба

Азийн 16 хүртэлх насны АШТ-ний урьдчилсан шатны тэмцээн БНСВУ-ын нийслэл Ханой хотноо энэ сарын 14-нөөс 22 хүртэл болж байна.
Энэхүү тэмцээнд Монголын хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид өрсөлдөж буй. Тэмцээний өмнөх бэлтгэлээ манай “Залуу чононууд” баг Малайз Улсад өнгөрсөн наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 10-ыг хүртэл хангасан бөгөөд тус тэмцээний “Н” хэсэгт Австрали, Вьетнам, Зүүн Тимор, Макаогийн багуудтай өрсөлдөх сугалаа таарсан.
Манай өсвөрийн шигшээ баг энэ сарын сарын 14-нд Макаогийн багтай тоглож, 1:0 харьцаагаар хожиж тэмцээний гараагаа амжилттай эхлэв.
Харин энэ сарын 16-нд Австралийн хүчтэй багтай тоглож 2:1 харьцаагаар, есдүгээр сарын 18-нд талбайн эзэн Вьетнамын багт 7:0 харьцаатай хожигдол хүлээв. Энэ сарын 22-нд Зүүн Тиморын багтай тоглоно.
Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олны төлөөлөл болон Ханой хотод суралцаж буй оюутнууд “Залуу чононууд” багаа урьдчилсан шатны шалгаруулалтын тоглолтуудад уухайлан дэмжиж байна.


















